Калифорни (химийн элемент)
химийн элемент From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Калифорни нь зохиомлоор аргаар гаргаж авдаг химийн элемент, атомын дугаар нь 98, химийн тэмдэглэгээ нь Cf. Үелэх системийн актиноидын бүлгийн цацраг идэвхт трансураны элементэд багтдаг элемент. 1950 оны хоёрдугаар сард Калифорнийг түүнээс арай хөнгөн элемент болох Куригаас гаргаж авчээ. Цөмийн ректор дотор бага зэргээр бий болдог. Гар утас, нейтроны эх үүсвэрт ихэвчлэн хэрэглэхээс гадна түүнээс дээш трансурануд ба трансактиноидуудыг гаргаж авахад бас ашигладаг.
Remove ads
Түүх

1944 ба 1945 онуудад Америци, Кюриг бараг л ижил хугацаанд нээсэнтэй адил 1949 ба 1950 онуудад Беркли, Калифорни хоёр химийн элементийг нээсэн байна. 1950 оны хоёрдугаар сарын 9-нд АНУ-ын Беркли дэх Калифорнийн их сургууль дээр Стэнли Г. Томсон, Гленн Т. Сиборг, Кеннет Стрит, Альберт Гиорсо нар Кюригийн атомын цөмийг альфа-бөөмөөр буудан гаргаж авчээ. Энэ нь шинээр нээгдсэн зургаа дахь трансуран юм. Элементийн нээлтийг Берклигийн хамт нийтэлсэн юм.[7][8][9]
Хоёр химийн элементийн нэрийг ижилхэн байдлаар сонгосон бөгөөд берклид Беркли Их Сургуулийн нэрийг алдаршуулах үүднээс нэрлэсэн бол Калифорнид их сургууль ба Калифорни муж улсад хүндэтгэл үзүүлэх үүднээс сонгон нэрлэсэн байна.[8]
Remove ads
Цахим холбоос
![]() |
Wiktionary: Калифорни – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Эшлэл
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads