Полони
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Полони (Англи: Polonium) нь атомын дугаар 84 бүхий химийн элемент бөгөөд тэмдэглэгээ нь Po. 1898 онд Мари Склодовска-Кюри, Пьер Кюри нар нээжээ. Ховор, өндөр цацраг идэвхтэй металлоид[4], химийн шинжээрээ висмут[5] болон теллуртай маш төстэй бөгөөд ураны хүдэрийн агууламжид тохиолдоно. Полониг сансрын хөлгийг халаах зорилгоор судалгаа шинжилгээний ажилд ашиглаж байна. Тогтвортой биш тус элементийн бүх изотопууд цацраг идэвхтэй.
Remove ads
Түүх
Элементүүдийн үелэх системийн VI бүлгийн элементүүд полонигоор дуусдаг. Түүнийг 1898 онд Мария Сколодавская Кюри ураны давирхайны хүдрээс нээжээ. Латинаар “Полона”- буюу Польш гэсэн үг бөгөөд эрдэмтэн Мари Кюрид хүндэтгэл үзүүлэн тус элементийг Полони гэж нэрлэжээ.
Шинж чанар
Полони зөөлөн, мөнгөлөг саарал өнгөтэй металл (254 градуст хайлж, 962 градуст буцалдаг). Түүний бүх изотоп нь цацраг идэвхитэй. Хамгийн урт настай нь 209 Po хагас задарлын үе 102 жил. Полони нь идэвхтэй металл бөгөөд давсны хүчилтэй устөрөгч ялгаруулан урвалд ордог.
Po+2HCl=PoCl2+H2
Урвалын үр дүнд үүссэн полонийн (II) валенттай хлорид (улаан өнгөтэй уусмал) нь полонийн (IV) валенттай хлорид (Хүрэн шар өнгөтэй уусмал) болтлоо исэлддэг. Полонийн изотоп 210 Po-г сансрын аппаратын атомын батерейд энергийн эх үүсвэр болгон ашигладаг.
Remove ads
Цахим холбоос
![]() |
Wiktionary: Полони – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Эшлэл
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads