Лютеци

From Wikipedia, the free encyclopedia

Лютеци
Remove ads

Лютеци (Англи: Lutetium) нь Lu гэж тэмдэглэгддэг, атомын дугаар 71 бүхий химийн элемент юм. Лютеци нь бусад лантаноидын бүлгийн элементүүдтэй адил гялтганасан мөнгөлөг өнгөтэй газрын ховор элемент элемент юм. Лантаноидын агшилтаас хамааралтайгаар лютецийн атом нь хамгийн жижиг атомын радиустай байхаас гадна тус элемент нь лантаноидууд дотроосоо хамгийн өндөр нягттай мөн хамгийн өндөр хайлах- ба буцлах температуртай байна.

Quick facts Лютеци, Дуудлага ...

1907 онд Жорж Урбайн, Карл Ауэр фон Вэлсбах, Чарльз Жэймс нарын химичид бараг нэгэн зэрэг энэхүү элементийг нээсэн байна. Хэдийгээр аль 1909 онд түрүүлж нээсэн эрдэмтнээр Урбайныг тооцон, түүний санал болгосон Лютеци хэмээх нэрээр нэрлэхээр тогтсон хэдий ч герман хэлтэй орнуудад удаан хугацаанд Карл Ауэр фон Вэлсбахыг нээсэн эрдэмтнээр тооцон, түүний санал болгосон Кассиопеиум (Cassiopeium химийн тэмдэг нь: Cp) хэмээх нэрийг ашигласан байдаг.

Thumb
99,995 хувийн агуулга бүхий лютецийн 1 см³ шоо

Лютеци нь газрын ховор элементүүд дотроос хамгийн ховор олдоцтой элемент юм.

Remove ads

Цахим холбоос

Wiktionary
Wiktionary
Wiktionary: Лютеци – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Лютеци – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads