Тори
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Тори (Англи: Thorium) нь байгальд тохиолддог, цацраг идэвхтэй химийн элемент бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт их хэмжээтэй байдаг. Торийн (тэмдэглэгээ Th) атомын дугаар 90 бөгөөд атом нь 90 протон, 90 электронтойгоос 4 нь валентын электрон юм. 1828 онд нээгдэж, Норвегийн аянга цахилгааны бурхан Торын нэрээр нэрлэгджээ.
Байгальд тори-232 (100.00%) байдаг. Тори альфа бөөмөө бага багаар алдсаар задардаг. Тори-232-ын хагас задралын хугацаа нь ойролцоогоор 14.05 тэрбум жил. Энэ нь дэлхийн гадарга дээр ураныг бодвол 3-4 дахин удаан гэсэн үг юм. Тори нь монацит элснээс газрын ховор элемент олборлох үед гардаг дайвар бүтээгдэхүүн юм. Хуучин өргөн хэрэглэдэг байсан боловч цацраг идэвхтэйн улмаас хэрэглээ нь багасч байгаа.
Тори-232 нь цөмийн түлш – уран-233-ыг баяжуулахад ашиглагддаг байсан. Туршилтын реакторуудын ихэнх нь өдгөө ашиглагдахаа больсон ч аюулгүй байдал талаасаа цөмийн эрчим хүч гарган авахад тохиромжтой гэдэг утгаар Орос, Энэтхэг, Хятад зэрэг улсуудад хэрэглэсээр байгаа.
Remove ads
Физик шинж чанар
Цэвэр тори нь агаарт тэсвэртэй, металлын гялалзлагаа хэдэн сараар ч хадгалж чаддаг мөнгөлөг цагаан өнгөтэй метал юм. Тори нь оксидоор бохирдсон үедээ агаарт удаанаар исэлдэж саарал өнгөтэй болох ба эцэст хар бараан өнгөтэй болдог. Торигийн шинж чанар нь оксидоор хэр их бохирдсон бэ гэдгээс хүчтэй хамаарна. Цэвэр тори нь зөөлөн, давтагддаг, сунгаж болдог шинж чанартай. Тори нь 14000С-т талдаа төвтэй куб бүтцээс төвдөө төвтэй куб бүтэц рүү шилждэг. Нунтаг метал тори нь өөрөө аяндаа шатдаг тул маш хянамгай ажиллагаа шаарддаг. Агаарт халаахад метал тори нь ноцож, цагаан өнгийн дөл үүсгэн шатдаг. Тори нь хайлах болон буцлах температурын зөрүү өндөртэй металл юм.
Remove ads
Химийн шинж чанар
Тори нь устай удаанаар харилцан үйлчилдэг боловч хлорт устөрөгчөөс бусад ихэнх хүчлүүдэд хялбар уусдаггүй. Бага зэрэг фторын ион агуулсан концентрацитай азотын хүчилд уусдаг.
Цахим холбоос
![]() |
Wiktionary: Тори – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Эшлэл
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads