Рентгени
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Рентгени нь зохиомлоор аргаар гаргаж авдаг химийн элемент бөгөөд атомын дугаар нь 111, химийн тэмдэглэгээ нь Rg. Үелэх системийн 11. IUPAC бүлэг, зэсийн бүлэгт хамаарна. Өнөөдрийг хүртэл нийтдээ таван удаа өөр өөр судлаачдын бүлэг Дармштадт ба Японд гаргаж авсан байна.
Remove ads
Түүх
Рентгенийг 1994 оны[2] арванхоёрдугаар сарын 8-нд Дармштадт хот дахь Хүнд Ионы Судалгааны Нийгэмлэг (ХИСН) дээр Зигурд Хофманны ахалсан олон улсын эрдэмтдийн баг анх гаргаж авчээ. UNILAC гэх нэртэй бөөмийн хурдасгуурын тусламжтайгаар Никелийн атомыг өндөр хурдад хүргэсний дараа Висмутын атом руу буудна. Энэхүү цөмийн нэгдлийн үр дүнд шинэ элемент Рентгени үүсэх бөгөөд түүнийг хурдны шүүлтүүрийн тусламжтайгаар тусгаарлаx буюу дангаар нь гаргасан гэдгээ нотлох боломжийг олгодог байна:[3][4]
Эхлээд химийн элементүүдийн системчилсэн нэр болох Унунуни (химийн тэмдэг нь Uuu, латин хэлний unum — «нэг») гэх нэрийг авсан ба энэ нь рентгенийн цөмийн цэнэгийн тоо юм. 2004 оны тавдугаар сарын 18-нд ХИСН-ээс тус элементийг германы физикч Вильгельм Конрад Рентгений нэрээр нэрлэх саналыг гаргав. Ингээд уг элементийг албан ёсоор 2004 оны арваннэгдүгээр сарын 1-нд Цэвэр ба Хэрэглээний Химийн Олон Улсын Холбооноос Рентгени гэж нэрлэхээр болсон боловч физикч Рентгенээр биш түүний 1895 оны арваннэгдүгээр сарын 8-нд нээсэн рентген туяаг дурсах үүднээс өгчээ.[2][5]
Remove ads
Цахим холбоос
![]() |
Wiktionary: Рентгени – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Эшлэл
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads