Циркони
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Циркони нь химийн элемент тэмдэглэгээ нь Zr, атомын дугаар 40, атом масс нь 91,224.
Remove ads
Циркони ба Гафни
Титантай хамт IV бүлгийн хажуугийн дэд бүлэгт циркони ба гафни байрладаг. 1879 онд титаныг нээхээс хэдэн жилийн өмнө М. Клапрот цирконийг нээсэн. Эрдэс цирконы нэрээр түүнийг нэрлэжээ. Циркони нь ховор бус харин "сарнимал" элемент юм. Дэлхийн царцдаст зэс, хартугалга, цайраас илүү хэмжээтэй агуулагдах боловч маш их сарнимал тархалттай учраас үйлдвэрлэхэд маш үнэтэйн улмаас удаан хугацаанд түүний хэрэгцээг хязгаарлаж байв. Өөр нэг сарнимал элемент бол гафни юм. Түүнийг голландын Дирк Костер (1889-1950) Унгарын Дьёрдь Хевеши (1885-1966) нар 1923 онд цирконын хольц байдлаар байхад нь олж нээжээ. Гафнийг анх "Дани" гэж нэрлэж байсан бөгөөд хожим нь Копенхагены эртний нэрээр гафни гэж нэрлэжээ. Циркони ба гафнийн химийн шинж ерөнхийдөө титантай төстэй боловч 2 үндсэн ялгаа бий.
- Энэ хоёр металлын хувьд зөвхөн ганц исэлдлийн зэрэгтэй (+4)
- Циркони ба гафни нь титантай харьцуулахад химийн идэвх сул. Тэднийг зөвхөн концентрацитай азотын хүчил ба хайлуурын хүчлийн холимогт уусгадаг.
Zr+4HNO3+7HF=H3ZrF7+4NO2+4H2O
Циркони болон гафни нь мөнгөлөг цагаан өнгөтэй, хатуу муу хайлдаг (1855-2220градус) Цирконыг иодтой урвалд оруулахад цирконын иодид ZrI4 гэдэг ойролцоогоор 430градуст хялбар нэрэгддэг, шар өнгөтэй, талст бодис үүсдэг. Цирконын оксид ZrO2 маш муу хайлдаг (2700градуст) ба өндөр температурт идэвхгүй. Иттрийн оксид болон кальцийг хольж түүнийг галд тэсвэртэй материал болгон хэрэглэх ба хамгаалалтын нимгэн бүрхүүл хэлбэрээр үйлдвэрт, мөн муу хайлдаг, бат бөх шил үйлдвэрлэхэд тус тус ашигладаг. Мөн цирконыг цөмийн техникт, химийн үйлдвэрт түүнчлэн мэс заслын үед хэрэглэдэг яс бэхэлдэг ялтас, боолтыг хүртэл цирконигоор хийдэг.
Remove ads
Цахим холбоос
| Wiktionary: Циркони – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Эшлэл
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads


