Актини
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Астини нь химийн элемент, атомын дугаар нь 89, химийн тэмдэглэгээ нь Ac.
Актини нь мөнгөлөг саарал өнгөтэй, цацраг идэвхит элемент. Химийн шинж чанарын хувьд Лантантай төстэй.
Актини (227Ac) нь маш бага хэмжээтэйгээр ураны хүдэрт агуулагдана. Нэг тонн ураны хүдэрт граммын аравны нэгтэй тэнцүү хэмжээгээр агуулагддаг байна.
Remove ads
Хэрэглээ
Радигаас 150 дахин илүү цацраг идэвхит чанартай учир нейтроны эх үүсвэр болгон ашиглана. Үүнээс өөрөөр тэр болгон ашиглагдахгүй.
Түүх
Актиниг анх 1899 онд Францын химич Андрей-Луис Деберн ураны хүдрээс ялгаж авчээ. Уг гарган авсан элемент нь титантай төстэй (1899)[6], мөн торитой төстэй болохыг тэмдэглэсэн байдаг (1890)[7]. Харин Фредрих Гейсел актиниг Дебернээс хамааралгүйгээр 1902 онд ялган авч, лантантай төстэйг тодорхойлон [8] 1904 онд "еманиум" гэж нэрлэсэн байна[9]. 1904 онд дээр дурьдсан элементүүдийн шинж чанарыг нарийвчласны үндсэн дээр Дебернийг анх уг шинэ элементийг нээсэн гэж тооцжээ[10][11].
Актини гэдэг үг нь Грекийн "цацраг" гэсэн утгатай aktis, aktinos үгнээс гаралтай.
Remove ads
Тархалт
Актини нь ураны хүдэрт бага хэмжээгээр агуулагдана. Гэхдээ цөмийн реакторт 226радигаас үүснэ. Агуулга нь миллиграм хүрэх нь бий.
Изотопи
Актини нь байгальд тааралддаг 227Ac гэсэн нэг цацраг идэвхит изотопитой. Энэ изотопийн хагас задралын хугацаа нь 21.77 жил. Бусад 36 изотопиудынх нь хагас задралын хугацаа богино бөгөөд эдгээрээс арай урт нь 225Ac 10 өдөр, 226Ac 29.37 цаг байна. Үлдэх бусад изотопийнх нь хагас задралын хугацаа бүгд 10 цагаас богино, ихэвчлэн 1 минут байдаг. Хамгийн бага хагас задралын хугацаатай изотопи нь 217Ac 69 наносекунд болно.
Актинигийн изотопиудын атом масс нь 206 (206Ac) - 236 (236Ac) байна.
Remove ads
Сөрөг тал
227Ac нь цацраг идэвхит чанар маш өндөр (плутонигоос илүү их аюултай) тул хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлнө.
Цахим холбоос
| Wiktionary: Актини – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Эшлэл
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads


