Радон

From Wikipedia, the free encyclopedia

Радон
Remove ads

Радон [ˈʁaːdɔn, мөн: ʁaˈdoːn] (радитай адил латинаар радиус „цацраг“, түүний цацраг идэвхт шинж чанараас шалтгаалан) нь цацраг идэвхт химийн элемент юм. Дэс дугаар 86, элементийн тэмдэглэгээ Rn. Үелэх системийн 8-р үндсэн бүлэг буюу 18-р IUPAC-бүлэгт байрлах ба инертийн хийнд орно.

Quick facts Радон, Дуудлага ...

Радоны бүх изотопууд нь цацраг идэвхтэй. Хамгийн тогтвортой изотоп нь 222Rn бөгөөд хагас задралын хугацаа нь 3,8 хоног байдаг. Радид хагас задрал явагдсаны үр дүнд радон үүснэ. Радоны 219Rn und 220Rn гэсэн хоёр байгалийн изотопууд байдаг ба заримдаа түүнийг нэрлэж ирсэн түүхэн хоёр, гурав дахь нэрээр нь актинон (An) эсвэл торон (Tn) хэмээн нэрлэх нь бий. Үүнээс гадна ахиад хоёр байгалийн изотопууд байдаг ба эдгээр нь төрөл бүрийн шалтгаанаар дэлхийн гадарга дээр байдаггүй байна. Энэхүү харьцангуй элбэг тохиолдог гурван изотоп нь задгай орчинтой харьцуулахад агааржуулалт муутай өрөөнд ихээр хуримтлагддаг учраас эрүүл мэндэд аюул учруулах боломжтойгоос гадна радоны хүнд муугаар нөлөөлөх нөлөөлөл нь нэлээд өндөр юм. Радоны аюулын үндсэн эх сурвалж нь радон өөрөө биш харин түүний задралын бүтээгдэхүүнүүд бөгөөд үүн дотроос альфа задралаар үүсэх полонийн изотоп нь хамгийн их хортой нөлөөтэй. Радон нь дэлхийн гадаргуу дээрх нийт цацраг идэвхт цацрагийн ихэнх хувийг эзэлдэг (жишээ нь германд нэг хүнд оногдох дундаж эффектив тунгийн хэмжээ 1,1 мЗв) бол түүний дараа хөрсний ялгарах цацраг ба агаар мандлын цацраг орно. Жишээ нь хүнсний бүтээгдэхүүнд байгалиасаа байх цацраг идэвxт бодисын хэмжээ нь жилд 0,1 мЗв орчим байна.

Remove ads

Түүх

Радоныг 1900 онд Фрийдрих Эрнст Дорн анх нээжээ.[4] Дорн шинэ элементээ Ради-Эманаци (эманаци „цацралт“; „Радигаас цацрагч“) хэмээн нэрлэв. 1908 онд Уильям Рамзай, Роберт Вайтлоу Грэй нар тус хийн нягтыг тогтоохын тулд их хэмжээгээр ялган, тусгаарлан гаргаж авчээ. Шөнөөр гэрэлтэж байсан учраас тэд энэ элементээ латин хэлний nitens „гэрэлтэгч“ гэх нэрийг сонгон Нитон гэж нэрлэжээ. 1923 онд Ради-Эманаци болон Нитон гэх нэрнүүдийг Радоноор сольсон аж.

Remove ads

Цахим холбоос

Wiktionary
Wiktionary
Wiktionary: Радон – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Радон – Викимедиа дуу дүрсний сан
  • Radon and radon publications at the United States Environmental Protection Agency
  • Radon (UmweltWissen – Bayerisches Landesamt für Umwelt; PDF-Datei; 377 kB)

Эшлэл

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads