Иттри

From Wikipedia, the free encyclopedia

Иттри
Remove ads

Иттри (Латин: Yttrium) нь Y гэж тэмдэглэгддэг, 39 гэсэн атомын дугаар бүхий химийн элемент юм. Мөнгөлөг-металлаг шилжих металл болох тус элемент нь химийн шинж чанарынхаа хувьд лантанидуудтай төстэй бөгөөд "газрын ховор элементүүдийн" нэгд тооцогддог[8]. Иттри нь бараг бүх тохиолдолд газрын ховор эрдэс дэх лантанидуудтай хослосон хэлбэрээр олддог бөгөөд чөлөөт элемент хэлбэрээр байгальд тохиолдохгүй. Түүний цорын ганц тогтвортой изотопи болох 89Y нь мөн байгальд орших цорын ганц изотопи юм.

Quick facts Иттри, Дуудлага ...

1787 онд Карл Аксель Аррхениус Шведийн Иттербигийн ойролцоо шинэ эрдэс олж, түүнийгээ уг тосгоны нэрээр иттербит хэмээн нэрлэжээ. Ёхан Гадолин 1789 онд Аррхениусын олсон дээжээс иттрийн хүчлийг нээн илрүүлсэн[9] бөгөөд Андерс Густаф Экеберг шинэ нээгдсэн хүчлийг иттриа гэж нэрлэжээ. Харин иттри элементийг 1828 онд Фридрих Вёлер ялган авч чадсан байна[10].

Зурагтын катодын туяат хоолой (CRT) дэлгэц болон шингэн кристал дэлгэцний улаан өнгийг гаргадаг люминофорыг хийхэд ашиглах нь иттрийн хамгийн чухал хэрэглээ юм[11]. Түүнчлэн электрод, электролит, электрон шүүлтүүр, лазер болон хэт дамжуулагчдыг үйлдвэрлэхэд ашиглагдахаас гадна төрөл бүрийн анагаах ухааны хэрэглээ, мөн янз бүрийн материалын шинж чанарыг тодруулахад хэрэглэдэг. Иттрийн биологийн үүрэг мэдэгдээгүй байгаа бөгөөд иттрийн нэгдэлд өртөх нь хүнд уушигны өвчлөл үүсгэнэ[12].

Remove ads

Номзүй

  • Daane, A. H. (1968). "Yttrium". In Hampel, Clifford A. (ed.). The Encyclopedia of the Chemical Elements. New York: Reinhold Book Corporation. х. 810–821. LCCN 68-29938.
  • Emsley, John (2001). "Yttrium". Nature's Building Blocks: An A-Z Guide to the Elements. Oxford, England, UK: Oxford University Press. х. 495–498. ISBN 0-19-850340-7.
  • Gadolin, Johan (1794). "Undersökning af en svart tung Stenart ifrån Ytterby Stenbrott i Roslagen". Kongl. Vetenskaps Academiens Nya Handlingar. 15: 137–155.
  • Greenwood, N. N. (1997). Chemistry of the Elements (2nd хэвлэл). Oxford: Butterworth-Heinemann. ISBN 0-7506-3365-4. {{cite book}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help)CS1 maint: ref duplicates default (link)
  • Stwertka, Albert (1998). "Yttrium". Guide to the Elements (Revised хэвлэл). Oxford University Press. х. 115–116. ISBN 0-19-508083-1.
  • van der Krogt, Peter (2005-05-05). "39 Yttrium". Elementymology & Elements Multidict. Татаж авсан: 2008-08-06.
Remove ads

Цахим холбоос

Wiktionary
Wiktionary
Wiktionary: Иттри – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Иттри – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads