Хлор

From Wikipedia, the free encyclopedia

Хлор
Remove ads

Хлор нь Cl тэмдэг, 17 атомын дугаар бүхий химийн элемент ба үелэх системийн 3 дугаар үе, VIIA бүлэгт байрлана. Хлор нь галоген бөгөөд галогений эгнээнд фтор ба бромын дунд байрлах ба эдгээр элементүүдийн завсрын шинж чанарыг үзүүлнэ. Хлор нь тасалгааны температурт цайвар ногоон өнгийн хий. Хлор нь онцгой идэвхтэй элемент ба хүчтэй исэлдүүлэгч. Элементүүд дотроос, электрон нийлүүлэх энергиэрээ нэгд, цахилгаан сөрөг чанараараа хүчилтөрөгч ба фторын дараа гуравт ордог.

Quick facts Хлор, Дуудлага ...
Remove ads

Шинж чанар

Thumb
Тасалгааны температурт, 7.4 бар даралт дор шингэрүүлсэн хлор (акрилийн шил дотор байрлуулсан цахиуран ампул дотор).
Thumb
Хатуу хлор, −150 °C-д

Хлор нь хурц үнэртэй, хортой, агаараас сийрэг хий. Будгийн өнгийг цайруулдаг. Ихэнх металтай эрчимтэй урвалд орно. Усанд сайн уусдаг. Хлор химийн өндөр идэвхтэй, хүчтэй исэлдүүлэгч. Хлорыг лаборторид, өндөр концентрацитай давсны хүчлийг, манганы(VI) оксидоор (MnO2) исэлдүүлэн гарган авдаг.

Remove ads

Хэрэглээ

Хлорид ион ихэдвэл усны амт чанарт өөрчлөлт орох бөгөөд унд ахуйн хэрэглэж байгаа тохиолдолд амны цангаа тайлахгүй, амьд биеийн давсны солилцоо алдагдах сөрөг нөлөөтэй.

Бусад галогенуудаас хамгийн өргөн хэрэглэгддэг нь хлор. Дан байдалтай хлор өөрөө маш бага хэрэгцээтэй хэдий ч түүний нэгдлүүд хөдөө аж ахуй, эмнэлэг, үйлдвэрлэлд маш чухал ач холбогдолтой. Дан байдалтай хлорын чухал хэрэгцээ нь:

  1. Ундааны савыг ариутгах
  2. Эд зүйлсийг ариутгах
  3. Хлорыг устай бага зэрэг хольж усанд байгаа хортой нянг устгадаг ба энэ нь хүний биед хор хөнөөл учруулдаггүй.
Remove ads

Биологийн үүрэг

Хлорид анион нь бодисын солилцоонд шаардлагатай амин чухал эрдэс тэжээл юм. Хлор нь ходоодонд давсны хүчил үүсэхэд болон эсийн шахуургын үүргийг гүйцэтгэдэг.[10] Хүнсний үндсэн эх үүсвэр нь хоолны давс (NaCl). Цусан дахь хлоридын хэмжээ хэвийнхээс их эсвэл бага байх нь электролитийн тэнцвэргүйжилийн илрэл юм. Гипохлореми буюу хлорын багадалт (дутагдал) нь ховор тохиолдох ба өөр гажуудлын шалтгаантайгаар илэрдэг. Жишээ нь зарим тохиолдолд гиповентиляцийн гаралтэй байдаг.[11] Гиперхлореми буюу хлорын ихдэлт нь ихэвчлэн ямар нэг шинж тэмдэг өгдөггүй.

Цахим холбоос

Wiktionary
Wiktionary
Wiktionary: Хлор – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Хлор – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads